Сайн байна уу?

2009 оны 06-р сарын 14 Нийтэлсэн Tumurbaatar

Сайн байн уу? 

Өнөөдөр энэ захиаг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэж байгаадаа баяртай байна. Уг захиаг би өөрийнхөө найдуудад мөн намайг мэддэг бүх хүмүүст зориулж бичихийг зориулахыг хүслээ. Өөрийнхөө амьдарч бас та бүхэндээ сайн анд найз болж чадаагүйд уучлаарай. Би үргэлж өөрийнхөө амьдрахыг бас өөрийнхөө хийхийг хүсдэг зүйлээ хийх гэж хэт хүсдэг хүн байсан бололтой. Харин одоо тийм биш байхыг хүсэж байна. Өөрийнхөө хүссэн бүхнээ хийх биш харин өөрийнхөө чадах зүйлээ хийх нь чухал биз дээ. Одооноос эхэлж шинэ хүн болох болно. Хуучны Төмөрбаатарын амьдралын бүхий л туршлага, дурсамж бүхнийг мартаж хэрэгтэй боллоо. За ингээд би ам ьдралынхаа шинэ замаар явах замдаа гарлаа. Өөрийнхөө бүх зүйлийг орхиод одоо цоо шинэ газар руу хөдлөх цаг нь болсон гэж бодож байна. Ямар ч айдасгүйгээр, эргэлзээгүйгээр явна. За миний бязхан захиаг уншиж надтай хамт байсан та бүхэнд баярлаа. Хүндэтгэсэн Төмөрбаатар

ЗУРШИЛ

2009 оны 05-р сарын 12 Нийтэлсэн Tumurbaatar

Нэр нь үл мэдэгдэх нэгэн хүний бичвэрийг та бүхэнд танилцуулахыг хүслээ.

"Чи, Та намайг таньж магадгүй. Би таны байнгын хамтрагч, би таны мундаг туслагч, бас хүү таны хүчэр ачаа. Би нэг бол таныг урагштай байлгана, үгүй бол алдаанд унагана. Би таны тушаалаар хөдөлнө. Миний улмаас та даалгаврынхаа тэн хагасыг нугалж чадна. Тэднийг чинь би үтэр түргэн хийж, таныг хүсвээс, цаг үргэлж яг ижилхэн гүйцэтгэж чадна. Би сайн зохион байгуулагч тул, таны хийх зүйл гэвээс надтай хатуу хандах л хэрэгтэй. Чухам яаж хийхийг хүсч буйгаа л харуулчх, тэгвээс хэдхэн хичээлийн дараагаас би автоматаар л хийчихнэ.

 Дэлгэрэнгүй»

Ирээдүй биднийг хүлээж байна...

2009 оны 03-р сарын 19 Нийтэлсэн Tumurbaatar

Ирээдүй биднийг хүлээж байна гэж би боддог. Харин олон хүмүүс ирээдүйг хэзээ ирэх бол гэж боддог. Бид хийх л хэрэгтэй, хэрэв бид хийхгүй юу ч өөрчлөгдөхгүй. 

Хvн болж терсний учир чи Хvн бvхнийг хvндэлж яв! Хvнээс хvчтэй амьтан энэ ертенцед vгvйн учир Хvнээс чи айж, болгоомжилж яв! Буруу биш, зев сэтгэлтэй явбал чинь Бурхан бус, хvн, чамайг аварна. Булзаж мэхэлж, хорон санаатай явбал чинь Буг биш, хvн, чамайг ална! Дэлгэрэнгүй»

АНУ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАРАК Х ОБАМАГИЙН ТАНГАРГЫН ЁСЛОЛД ХЭЛСЭН ҮГ

Барак Х Обама: Бидний өв цөхрөл биш, хүч тэнхээ билээ.   
Бид айдас бус итгэл найдвар, зөрчилдөөн биш нэгдмэл зорилгыг сонгож байна

Хүндэт иргэдээ, Би өнөөдөр та бүхний өмнө өвөг дээдсийнхээ амь биеээ зориулсан гэгээн үйлсийг дурсан санаж, та бүхнээс надад хайрласан төгс итгэлд гүнээ талархаж, өмнөө тулгараад буй үүрэг хариуцлагаа ухааран зогсож байна. Ерөнхийлөгч Бушд эх орныхоо төлөө хийсэн хөдөлмөр, зүтгэл мөн түүнчлэн засаг захиргааны шилжилийн үед бидэнтэй харамгүй сэтгэлээр хамтран ажилласан явдалд тань талархал илэрхийлье.

Хөгжил дэвшилийн түрлэг, энх тайвны төлөө дэвшлийн явц, ээдрээтэй нийгмийн өөр өөр цаг үед нийт 44 Америк хүн ерөнхийлөгчийн тангараг өргөжээ. Энэ хугацаанд Америк орон зөвхөн төрийн өндөрлөгийн хэтийн зөв зорилт, чадвараас гадна, ард түмэн, өвөг дээдсийнхээ итгэл үнэмшил, үндсэн хуулиндаа үнэнч байснаар өдий хүрсэн, тийм ч байгаа, тийм ч байх ёстой.

 Дэлгэрэнгүй»

Оюуны тэжээлээ зөв сонго!

2009 оны 01-р сарын 08 Нийтэлсэн Tumurbaatar

Орчин бидний бодол санааг хэлбэржүүлж, бодох сэтгэх хэв маягийг тодорхойлдог. Жишээлбэл таны алхаа, аягаа яаж барьдаг, хөгжим, зугаа цэнгэл, эсвэл хувцасны сонголт гэх зэрэг бусдад огт байдаггүй зан араншин, зуршлаа бодоод үз. Энэ бүхний ихэнх нь ерөнхийдөө орчны нөлөөгөөр төлвшдөг. Хамгийн гол нь бодол санаа, зорилго, хандлага, зан авирыг бүгдийг нь орчин төвөлшүүлдэг.

Гутрангуй, сөрөг бодолтой хүмүүстэй удаан хугацаагаар харьцах нь сөрөг бодолд автаж эхлэх шалтгаан болдог.

Өнгөцхөн хүмүүстэй ойр дотно харьцаатай байх нь өнгөцхөн зуршлуудыг бий болгодог. Харин ухаан тэлсэн хүмүүстэй харьцах нь бидний сэтгэлгээний түвшинг дээшлүүлдэг. Шартай хүмүүстэй хамт байвал бид ч гэсэн шартай болдог. Зан чанар, амьдрал дахь байр суурь  нь тухайн хүний орчны бүтээгдэхүүн гэдэгт өнөөдөр мэргэлжилтнүүд санал нэгддэг. Тэд бас хорин жилийн дараа та тэр чигээрээ тар цаг үеийн орчноос хамааралтай байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Сараас сард, жилээс жилд та өөрчлөгдөнө. Үүнийг хүн бүрл мэддэг. Гэвч яаж өөрчлөгдөх нь таны орчноос, өөрөөр хэлбэл таны оюуны тэжээл юу байхаас хамаарна. Одоо ирээдүйд сэтгэл хангалуун байх нь таны оюун тэжээл гэдгийг мэдсэн болохоор аль болох өөрт хэрэгтэй зөв тэжээлээ сонгох нь таны л үүрэг билээ. Би таныг ямар хоолоор өөрийн бодлоо хооллоддыг мэдэхгүй.

Нэг хүн хоёр нохойтой байж гэнэ. Нэг нохой нь цагаан нохой, харин нөгөө нэг нохой нь хар нохой байжээ. Өнөөх хүн сар бүр өнөөх хоёр нохойгоо хооронд нь зодолдуулдаг байж гэнэ.

Би таниас нэг сонирхолтой асуулт одоо асууя. Энэ хоёр нохойны аль нь дийлдэг байсан бол? Хэдэн хоногийн өмнө найзаасаа асуусан чинь юу гэж хариулсан гээч! Хар  нохой гэж хариулсан. Дараа нь би ахаасаа асуусан чинь цагаан нохой анчин нохой болохоор цагаан нохой нь дийлсэн байх гэсэн.

Харин таны бодлоор аль нь дийлсэн бол?

Өнөөх хоёр нохойд алинд сайн хоол өгсөн нь дийлдэг байжээ.

Бидний амьдралд яг үүнтэй адилхан зүйл амьдралд маань байнга тохиолддог шүү дээ.

Бидний бодол хоёр янз байдаг. Нэг нь хар, нөгөө нь цагаан. Бид хоёр нохой тэжээж амьдардаг. Бид одоо аль нохойгоо их хооллоно тэр л нохой ялдаггыг мэдсэн болохоор өөрийнхөө ирээдүйн төлөө хоолоо өгөх хэрэгтэй. За өнөөдрөөс бид ялж амьдрана шүү. Энэ ялалт хэн нэгнийг ялаад хохирооно гэсэн үг биш, бид өөрсдийнхөө сул тал дээр ялалт байгуулахыг хэлэхийг хүслээ. За таныг агуу их боломж хүлээж байна. Эцэст нь өөрийнхөө хэлэх, бодох дуртай үгээ хэлээд өндөрлөе. Боломж гэдэг нь өөрийгөө бэлдсэн хүнд л ирдэг юм шүү.

О.Дашбалбарын : Яах юм бэ

2009 оны 01-р сарын 02 Нийтэлсэн Tumurbaatar
Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм Шартахгүй юм бол хатуу архиар яах юм Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм Ургахгүй юм бол амууны үрээр яах юм Дэлгэрэнгүй»

Эрх чөлөө

2009 оны 01-р сарын 02 Нийтэлсэн Tumurbaatar
Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн. Жон Стюарт Миль Дэлгэрэнгүй»

ХӨӨРХИЙДӨӨ БИД

2008 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Tumurbaatar

“Босогч” хүү: Ааваа, би оргочих уу?

Хан-Уул дүүргийн шүүхээс долдугаар сарын 1-ний үйл явдлаас үүдэж хорих ял хүлээсэн жаал хүү “Ааваа, би оргочих уу” гээд уйлж байна гэнэ. Энэ тухай  УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцсан өмгөөлөгч ярьж суусан  бөгөөд долдугаар сарын 1-ний үймээн самуунд холбогдуулан  шийтгэгдэж байгаа хүмүүсийг өмгөөлөх гэхээр  гарц байхгүй болсныг  санууллаа. Учир нь, тэднийг яллаж буй шалтгаан нь цэвэр улс төрийн зорилготой гэнэ. Иймд “Одоо цорын ганц гарц байгаа нь улс төрийн замаар шийдэх боломж” гэснээр өчигдөр төрийн ордонд Э.Бат-Үүл гишүүний санаачлагаар болсон уулзалт эхэлж буй нь тэр.

 Ардчилсан намын бүлэг долдугаар сарын 1-ний үймээнээс үүдэж хорих ял сонсч буй  иргэдэд зориулсан Өршөөлийн тухай хуулийн төслийг санаачлахаар болж энэ асуудал намын бүлгийн хэмжээнд   яригдаж байгаа юм байна.  Гэхдээ төсөл нь  өнөөдрийн байдлаар бэлэн болоогүй, боловсруулах шатандаа явж байгаа аж.  Тиймээс  энэ талаарх Э.Бат-Үүл гигшшний хийсэн  мэдээлэл,   өмгөөлөгчдийн бодит байдлыг ойлгуулах гэсэн дүгнэлтүүд юу юунаас ч илүү үнэ цэнэтэй байлаа.

Иймд мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гэсэн энэхүү хууль шүүхийн салбарын гурвалсан хэлхээ сэжигнүүдэд хэрхэн хандаж байгаа талаарх өмгөөлөгчдийн үгийг хүргэе.

Н.Цэнд-Аюуш: Прокур анх ял төлөвлөж оруулж ирэхдээ шууд Эрүүгийн хуулийн 179.1-ээр оруулж ирдэг. Угтаа бол онолын хувьд тэдний үйлдсэн гэж үзээд байгаа тэр нэг вискиний хэргийг гэхэд л дээрэм мөн биш гэдэг нь маргаантай. Бидний зүгээс одоо шууд элдэв дүгнэлт хийхээс зайлсхийж анализ хийж байгаа. Гэхдээ прокурорын төлөвлөж оруулж ирж байгаа ял нь маш хүнд. Гэтэл шүүх хуралд сууж байхад шүүгч нь прокурор 3.5 жил төлөвлөхөд шууд дөрвөн жил болгож, 2.6 жилийн ял санал болгоход шууд гурван жил болгож нэмж байна.

Бэхбат: Би Цэндээхүүгийн Занданхүү  гэдэг  хүнийг өмгөөлж байгаа. Гэтэл мөрдөн байцаагч нь чиний мэдүүлэгт  хоёр чулуу шидсэн гэж бичлээ шүү гээд биччихсэн байсан. Үгүй ээ, би шидээгүй юм чинь тэгж бичиж болохгүй гэсэн чинь хамаагүй ээ аяндаа чи шидээгүй бол тэр чинь гараад ирнэ гэсэн байгаа юм. Гэтэл өнөөдөр шүүх  хоёр чулуу шидсэн гэж үзээд дээр нь чи аль намыг дэмждэг вэ гэхээр нь “Иргэний хөдөлгөөнийнхний үйл ажиллагаа дэмждэг” гэсний төлөө  ял оноож байна. Үүнийгээ прокурорт хэлсэн чинь “Мөрдөн байцаагч хэрэг зохиодогггүй юм. Харин та нар л зохиодог” гэж хэлээд өөрийнх нь байцаалтыг өөрийнх нь эсрэг ашиглаж байна.

Ийнхүү өмгөөлөгчид долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан  эрх чөлөөгөө хасуулсан үйлчлүүлэгчдийнхээ төлөө УИХ-ын гишүүнд зовлонгоо ярьж сууна.  Энэ бүхний зэрэгцээ насанд хүрээгүй хэрнээ шохоорхол, дэггүйтлээсээ  болж хорих ял авсан хүүхдийн хоёр нь гадуур байцаагдах үеэрээ Сэлэнгэд гэртээ харьчихаад “Хот руу очмооргүй байна. Би яаж тийм муухай газар орох юм бэ” гээд байсан гэнэ. Арайхийж өмгөөлөгч нь хотод авчираад “Чамайг байцаалтаас оргосон гээд ял нэмнэ, болохгүй” гэж хэлсэн ч хүүд бас л хүүхдийн хорих ангид биеэр ял эдлэх   шийтгэлийг оноожээ. Тэр үед хүү аавдаа “Ааваа, би оргочих уу” гээд уйлаад л байж. Дээр нь ял аваад байгаа таван хүүхдийн дунд хэлгүй, дүлий нэг жаал байгаа гэнэ. Түүнд 5-6 жилийн ял оноосон. Хамгийн  харамсалтай нь ял аваад байгаа хүүхдүүдийн гэр бүл бүгд амьдрал хүнд, батлан даалтад авах хүн ч олдохооргүй тийм айлууд гэдгийг өмгөөлөгчид онцолж байсан. Төгсгөлд нь, өнөөдөр энэ олон хүнийг хоморголон яллачихаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өршөөл үзүүлж, улс төрийн шоу хийх вэ гэдгээс айж байна гэдэг үгийг өмгөөлөгчид хэлэхээс татгалзаагүй юм. Харин Ардчилсан ч бай МАХН ч бай тэднийг хэвийн амьдралдаа эргэж ирэхэд нь туслах цаг ирсэн бололтой. Гэхдээ хэн хэн нь улс төрийн ашиг хонжоо хайж, нэр хүндийн шат болгон ашиглах шаардлагагүй болов уу.

Г.ЭНХЛЭН

 

 

Chin Hair Mini

2008 оны 09-р сарын 13 Нийтэлсэн Tumurbaatar

I LOVE YOU.

Overload milan paris barcelona fashion men

2008 оны 09-р сарын 13 Нийтэлсэн Tumurbaatar
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/g3lPPSpr2CE&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><embed src="http://www.youtube.com/v/g3lPPSpr2CE&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

Solongost odoo hit bolj baigaa duu

2008 оны 07-р сарын 27 Нийтэлсэн Tumurbaatar

sain uu naizuudaa!

2008 оны 07-р сарын 27 Нийтэлсэн Tumurbaatar
Sain uu zaluuchuudaa! Oird blogoo hutluugui udsan baina... Ih zavgui bailaa... Zavgui bolood blogoo hutluj chadsangui. Unuudur hunii orond irchiheed ih zuil uzej bna. End ireed tsagiin ajil hiij uzsen chin bas amarhan sanagdsangui shuu.Ajilaa hiij baihdaa ih l zuil bodoj uzlee. Bi gedeg hun nasaaraa iim ajil hiivel yah bol gej bodood... Uneheer nasaaraa iim ajil hiivel galzuurah yumshig baina. Tiim bolohoor odoonoos uuriinhuu hussen mergejilee henees ch ihluu ezemsheed sain ajild oroyo l gej bodloo. Mongolchuud bid gadaadad ih ajillaj, surah boljee.Minii ajillaj baisan gazar neg oyutan ohin irj ajillaj bailaa. Hagas buten sain udur hicheel ni amardag bolohoor end tsagiin ajil hiideg yum baina lee. Uuniig unshij baigaa ta nart naiz ni heden zuil huvaaltsah gesen ym l daa. Herev tanii ergen toirond chi gadaad ajilladad hun baival tednees mungu tugurg guih hereggtui shuu. Gadaadad ajillaj bui humuus ih hetsuu ajilladag yum baina gej bi ireed medlee. Bas haya ch bolov zugeer mend asuuj utasaar yarij baigaarai. End amidardag egchteigee unuudur neg zuil yariad suuj bailaa. Mongold baigaa geriinhen ruugee utasaar yarival bugd l mungu tugrug zeeleech, ingeech gesen hun ih bolohoor suuldee ch utasaar yarihaas aigaad baih ym gej baisan... Anhaaral tavij unshsan bayrlalaa. Minii heleh durtai ug: Ezen hicheevel zaya hicheene...

Инээмсэглэл

2008 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Tumurbaatar
Инээмсэглэл Дэлгэрэнгүй»

Хүнтэй нөхөрсөг байх урлаг

2008 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Tumurbaatar
Хүнтэй нөхөрсөг байх урлаг Дэлгэрэнгүй»

Жинхэнэ удирдагч гэж хэн бэ?

2008 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Tumurbaatar

“Залгамжлагч” холбооноос зохион байгуулсан “Жинхэнэ удирдагч” лекторын тэмцээний дэд байрын эзэн Л.Цэлмэгсайханы илтгэлийг толилуулъя.  Удирдагч хvний нvд 2 гараас ч их юм хийж чадна   Бенжамин Франклин

 Дэлгэрэнгүй»